Monday, October 8, 2007

Гудамжаар би алхах дуртай...


Гудамжаар би алхах дуртай
Гуниг туссан сэтгэлээ онгичин
Өнгөрсөн бүхнийг ирээдүйтэй холбон
Өөрөө өөртөөн зэмлэл хүлээлгэн
Гудамжаар би алхах дуртай…




Sunday, October 7, 2007

Хүүхэд гэдэг ийм л хөөрхөн...




Бяцхан охин эсвэл хүүгийн инээмсэглэлийг хараад хэн ч өхөөрдөхгүй байж чаддаггүй билээ. Тэдний гэнэхэн багахан сэтгэлд энэ хорвоо тэр чигтээ хайлан уусах шиг л санагддаг...

Ингээд блогтой боллоо доо...

Өнөөдөр яагаад ч юм блогтой болмоор санагдлаа. Өмнө нь Баялагаа маань надад хэлж байсан ч тийм ч их сонирхоогүй юм аа. Харин сүүлийн үед нэлээн хэдэн хүмүүсийн блогтой нэтэд тааралдаад зүгээр ч юм уу гэж бодох болсноос өөрийн блогыг нээх санаа төрлөө л дөө... Ажил ихтэй болохоор тэр болгон их анхаарал тавьж чадахгүй байж магадгүй л дээ.. Гэхдээ зүгээр ээ, зөвхөн минийх л юм чинь дээ... :)
Хүний амьдралд баяртай, гунигтай янз бүрийн л үйл явдал тохиолддог. Тэр болгонд хүний сэтгэл нэгийг мэдэрч нөгөөг ойлгож байдаг... Үүний адил би ч мөн адил...