Tuesday, February 10, 2009

Ингэнэ чинээ огт санасангүй

Үнэхээр инээдтэй юм. Ингэнэ чинээ огт санасангүй. Санамсаргүй зүйлс хичнээн их тохиолдоно вэ? Нэг бодлын үнэхээр инээдтэй ч нөгөө бодлын дэндүү эмгэнэлтэй. Бодол санааг нь уншиж болдогсон бол хилийн цаанаас ч байсан уншихсан. Дотор нь юу байгаа нь их сонин санагдаж байна. Ороо бусгаа орог саарал уу?, одод тэнгэрийн гэрэл гэгээ юу?, ... Өмнө нь гэрэл гэгээ ер нь байл уу?... огт санахгүй байх чинь, бараг байгаагүй юм болов уу... Нэг удаа ч болов гэрэл цацарч байгаагүй юм байна шүү... Хоёрдмол амьдралынх уу,.. эсвэл амьдралын нугачааных уу... Ноён нуруугаа хугалсан ч нүүр улайхыг мэддэггүй, эсвэл ичгүүр сонжуургүй зангынх уу... Дэндүү эрээ цээрээгүй, үл итгэм зан, өрөөсгөлөөр бүгдийг хардаг зэрэг нь түүний үнэн бүгдийг харах ертөнцийн мэлмийг нь хааж орхижээ.

No comments: