Миний дэргэд худал оршиж
Чиний дэргэд үнэн оршиж
Үнэн худлын хооронд
Өдөр шөнийн ялгаа оршиж байдаг юм бол
Чи бидний дунд төдий...
Үнэн худал хоёр хэзээ ч нэгдэж чаддаггүй
Үргэлж бие биенээ үгүйсгэж байдаг гэдэг нь
Үгүйсгэл үгүйсгэлийн хуулиар
Батлагдсан үнэн юм.
Wednesday, May 5, 2010
Өврийн дэвтрээс...
Би бол би биш
Би бол биегүй хоосон
Би бол үл оршигч
Би бол хумхын тоос...
Гэвч нэгэн цагт би
Өөр нэгэн байсан байж магад
Харин хэзээ тийм байсан гэдгээ
Өөрөө ч санахгүй явнам...
Би бол биегүй хоосон
Би бол үл оршигч
Би бол хумхын тоос...
Гэвч нэгэн цагт би
Өөр нэгэн байсан байж магад
Харин хэзээ тийм байсан гэдгээ
Өөрөө ч санахгүй явнам...
Sunday, February 22, 2009
Asil Ajem
Асыл Әжем
Асыл әжем, ғасыр әжем аңсаған,
Сағынышым сары ормандай самсаған,
Әке болып жүргенімді ұмытып,
Әлі күнге еркелеймін мен саған.
Құлындаймын асыр салған аңғарда,
Қозыңдаймын ойнақтаған албарда,
Өзің барда қысылмаймын күлуге,
Жылауға да қысылмаймын сен барда...( соңғы 2 жолы 2 рет)
Мен өзіңнен қабылдаппын сүюді,
Мен өзіңнен қабылдаппын күюді,
Сенің жаның жүрегіме ораулы,
Менің жаным жаулығыңа түюлі...( соңғы 2 жолы 2 рет)
Saturday, February 21, 2009
Monday, February 16, 2009
Tuesday, February 10, 2009
Дөрвөн мөрт
Уучлахыг хүссэн зүрхийг минь
Учрахыг мөрөөссөн зүүдийг минь
Амжиж одоо л ганцхан удаа бодож үз
Гуйя,... хайртай шүү, чамдаа
Үнсэлтээ тань руу уул шиг нүүлгэлээ
Үнэнчээр тань дээр бороо шиг асгараг
Гараас чинь холдвол төөрч мэдэх
Ганцхан миний хайр байгаач...
Учрахыг мөрөөссөн зүүдийг минь
Амжиж одоо л ганцхан удаа бодож үз
Гуйя,... хайртай шүү, чамдаа
Үнсэлтээ тань руу уул шиг нүүлгэлээ
Үнэнчээр тань дээр бороо шиг асгараг
Гараас чинь холдвол төөрч мэдэх
Ганцхан миний хайр байгаач...
Дөрвөн мөрт
Хан хорвоог сэтгэлээрээ ариусгаж
Хайртай хүнээ итгэлээрээ татаж
Хатуу амьдралыг ухаанаараа жолоодож
Харин өөрийгөө инээмсэглэлээрээ чимэж яваарай.
Тэвчихэд бэрх аашийг минь
Тэсэхэд хэцүү зөрүүдийг минь
Тэнгэр мэт уучилдаг
Тэр л сэтгэлд чинь би итгэдэг.
Сар нь оддыгоо бүүвэйлэг
Сэтгэл нь зүрхээ бүүвэйлэг
Хайр нь дурлалаа бүүвэйлэг
Харин найз нь чамайгаа бүүвэйлэе.
Бүүвэй бүүвэй зүүдэн хорвоо минь
Бүүвэй бүүвэй амин зүрх минь

Элэг бүтэн жаргалын төлөө
Итгэл даах хайрын төлөө
Эрүүл амьдрах хүслийн төлөө
Ирээдүйд тэмүүлэх зорилгын төлөө, урагшаа...
Итгэл, сэтгэл, эрхэм зорилго нэг л байдаг юм, надад...
2008.08.24 22:52
Итгэл даах хайрын төлөө
Эрүүл амьдрах хүслийн төлөө
Ирээдүйд тэмүүлэх зорилгын төлөө, урагшаа...
Итгэл, сэтгэл, эрхэм зорилго нэг л байдаг юм, надад...
2008.08.24 22:52
Дөрвөн мөрт
Мөнгөн хундага усаар дүүрэн
Мөнхийн сэтгэл хайраар дүүрэн
Болор хундага дарсаар дүүрэн
Бодол санаа минь чамаар дүүрэн...
2008.12.22 22:48
Мөнхийн сэтгэл хайраар дүүрэн
Болор хундага дарсаар дүүрэн
Бодол санаа минь чамаар дүүрэн...
2008.12.22 22:48
Зүгээр л чамд хайртай гэж шивнэнэ...
Шүүдрийн дусал хаттал чамайг л би хайрлахсан
Шүлгийн мөр холбон чамд л би дурласан
Өдрийн бодол болж чамайг л би бодсон
Өөрөө ч мэдэлгүй шөнөжин зүүдэлсэн...
Зүрхэнд харвасан дурлалын сумыг
Зүүдэндээ би далавч болгоод
Зүггүй чинийхээ зүүдэнд хальж
Зүгээр л чамд хайртай гэж шивнэнэ, чи сэрвээ...

Мартахгүй...
Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл яриарай, нимэглэе.
Хархан нүднээс чинь сувдан нулимс дусвал хэлээрэй, арчия.
Сайхан сэтгэлд чинь сэв суувал мессеж бичээрэй, аргадая.
Хэзээ нэгэн цагт та намайг санавал залгаарай, би очъё...
Сэтгэлд минь гуниг төрвөл, чам руу л би яръя.
Сэм сэмхэн дуслах нулимс гарвал, чамд л би хэлье.
Сэв сууж зүрх минь шархалбал, чамд л би бичье.
Сүүдэртээ даарч ганцаардвал, чам руу л би залгая,
Тэр цагт чи урьд нэгэн удаа тавьж байсан саналаа
Эргэн нэг санаарай...

Инээмсэглэл...
- Ямар ч байсан найз минь smile байна шүү, за? ажил гэж шантралгүй, амьдрал гэж гутралгүй инээмсэглэж байгаарай, за? ямар ч байсан би гэдэг хүн энд байгаа тохиолдолд чамайг инээмсэглүүлж байна, за? найз гэдэг, би гэдэг хүн чамайг байнга инээмсэглүүлнэ, за?
- Тийм үү, чамд баярлалаа, чамайг энд байгаа цагт уйдахгүй л юм байна. Үнэнийг хэлэхэд, хичнээн ядарсан, аль эсвэл хичнээн бие тавгүй байсан ч,... ямар ч хүний хувьд,... чиний smile,.. тухайн хүнийг nice болгож чаддаг хүчтэй,.. Яагаад юм бол бүү мэд ээ, чамайг smile-лэхэд би бас дагаж smile-лэдэг. Чи их хүчтэй smile-тай. Чиний smile-н эсрэг хүн хичнээн эсэргүүцээд нэмэргүй аяндаа л дагаж smile-лэдэг,..
- Чамд үргэлж smile-ж байх нь их зохидог. Түүнээс өөрөөр байх ёсгүй. Байж ч болохгүй.
- Smile-гүй байх тэр л агшныг минь чи л дандаа олоод харчих юм. Бусад нь огт анзаараагүй байхад,... Тэр үед чиний анхаарал халамж надад урам хайрладаг, бас зориг оруулдаг... Хүн бүрт энэхүү smile-аа бэлэглэж тэдэнд урам зориг хайрлаж nice болгож яваарай,... Бас энэ бол чиний бусдыг өөртөө татах хамгийн хүчтэй зэвсэг юм шүү... найз минь...

Ингэнэ чинээ огт санасангүй
Үнэхээр инээдтэй юм. Ингэнэ чинээ огт санасангүй. Санамсаргүй зүйлс хичнээн их тохиолдоно вэ? Нэг бодлын үнэхээр инээдтэй ч нөгөө бодлын дэндүү эмгэнэлтэй. Бодол санааг нь уншиж болдогсон бол хилийн цаанаас ч байсан уншихсан. Дотор нь юу байгаа нь их сонин санагдаж байна. Ороо бусгаа орог саарал уу?, одод тэнгэрийн гэрэл гэгээ юу?, ... Өмнө нь гэрэл гэгээ ер нь байл уу?... огт санахгүй байх чинь, бараг байгаагүй юм болов уу... Нэг удаа ч болов гэрэл цацарч байгаагүй юм байна шүү... Хоёрдмол амьдралынх уу,.. эсвэл амьдралын нугачааных уу... Ноён нуруугаа хугалсан ч нүүр улайхыг мэддэггүй, эсвэл ичгүүр сонжуургүй зангынх уу... Дэндүү эрээ цээрээгүй, үл итгэм зан, өрөөсгөлөөр бүгдийг хардаг зэрэг нь түүний үнэн бүгдийг харах ертөнцийн мэлмийг нь хааж орхижээ.
Thursday, November 20, 2008
Мэргэн шовгор
Түшээт хаан аймгийн Мишиг гүний хушуунд Мэргэн Шовгор гэж их мэргэн хүн байсан гэдэг. Ардын засгийн эхний үед Их Хүрээнээс хоёр лам Мэргэн Шовгорыг юм мэддэг мэддэггүйг үзэх гэж очиж гэнэ. Өвөл цаг байж. Хоёул их даарч явж гэнэ. Нэг нь <<Шалгаж магадлах маань ч гайгүй, хамар тулсан тостой сүүтэй цай ууж нэг дулаацах юмсан>> гэжээ. Нөгөө нь хэлжээ: <<Залуу сайхан эхнэртэй юм гэдэг. Түүнийг нь харах юмсан>> гэжээ. Тэгээд Мэргэн Шовгорынд ороод мэндэлжээ. Нутаг усыг асуусны дараа Мэргэн Шовгор хэлжээ: <<Тостой цай уух гэсэн та энэ зүүн гэрт ор. Эхнэрийг минь үзэх гэсэн нь жаахан хүлээ. Их удалгүй ирнэ>> гэжээ. Хоср лам шалгахаа болиод их биширч шавь орсон гэдэг шүү.
Бас тэр нутгийн нэг хүн Мэргэн Шовгорыг шалгах гэж худгийн ёроолоос нэг чулуу, уулын оргилоос нэг чулуу аваад Шовгорынд очиж асууя гэж: <<Энэ бол хоёр газраас авчирсан чулуу юм. Аль газар нь нутаглавал зохимжтой байна? Үзэж хайрла>> гэж гэнэ. Мэргэн Шовгор худгийн чулууг барьж үзээд <<Энэ газарт гэр чинь багтах юм бол нутаглаж болно>> гэжээ. Нөгөө чулууг үзэж <<Энэ газарт гэр чинь тогтох юм бол мөн нутаглаж болно>> гэжээ.
Бас нэг хүний эхнэр өвдөж гэнэ. Хадаг даалимба хоёрыг авахуулаад нэг хүнийг гуйж: <<Мэргэн Шовгорт энэ хадаг даалимба хоёрыг өгөөд өвчтэй эхнэрийн тухай аврал асууж ир>> гэж явуулжээ. Тэр зарсан хүн нь замдаа даалимбыг аргалын бүтээлэгний доогуур шургуулаад Мэргэн Шовгорынд очиж хадгийг бариад асууж гэнэ. Мэргэн Шовгор хадгийг аваад хэлж гэнэ. << Тэр өвчтэй хүн чинь гайгүй юм байна. Удахгүй зүгээр болно. Харин та хурдхан явалгүй горьгүй. Таны аргалын бүтээлэг доогуур шургуулсан даалимбыг одоо үхэр идчих гэж байна. Одоо сэжүүрээс нь нэг ухаагч үнээ зулгааж байна>> гэжээ. Өнөөх хүн яаран очсон чинь нэг ухаагч үнээ даалимбаны сэжүүрээс ам хиртэй идчихээд байсан гэдэг.
Аймаар мэргэн байгаа биз...

Subscribe to:
Posts (Atom)